Нийслэлийн Газрын албаны зарим албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа
2019 оны 1 сарын 03
2019 оны ажлын эхний өдөр Төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүсийн шагналыг гардуулах ёслол НЗДТГ-т боллоо.
Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн мэргэжилтэн С.Долгормаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир, БЗД-ийн Газрын албаны мэргэжилтэн Ц.Хашчулуун нар Алтан гадас одонгоор, СХД-ийн Газрын албаны дарга Б.Алтанхундага Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсныг НЗД-ийн орлогч П.Баярхүү гардуулан өглөө. Үүний дараа НГА-ны дарга Э.Болорчулуун төрийн дээд одон медалиар шагнуулсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598839
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс