МЭНДЧИЛГЭЭ

2018 оны 12 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч П.Баярхүү нийслэлчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр гэр хороолол, Дэд бүтцийн салбарыг хариуцан ажилладаг бөгөөд нийслэлчүүдийн талархалыг хүлээгээд буй "Орц, гарц, зам чөлөөлөх" ажлын хэсгийг ахлан нүдэнд харагдахуйц олон ажлуудыг хийсэн билээ. Нийслэл хотод анхны  олон түвшний огтлолцол бүхий Яармагийн гүүрийг ашиглалтад оруулж, Гэр хорооллыг өөрийн эдэлбэр азар дээрээ амины орон сууцтай, дэд бүтэцтэй болох боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 7-р хороонд Инженерийн дэд бүтцийн төвийн шавыг тавьж барилгын ажил эхлээд байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд газраа чөлөөлсөн 180 айл өрх шинэ оны босгон дээр байрныхаа түлхүүрээ гардан авч, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилга өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дараагийн 60 айлын орон сууц ашиглалтад орж, иргэдэд түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.  Түүнчлэн Яармаг, нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгжүүд шинэ цэвэрлэх байгууламжтай болсон гээд авто зам, газар чөлөөлөлт, сургууль, цэцэрлэгүүд ашиглалтанд орсон гээд түүний хийсэн олон ажлуудыг дурдаж болно. 

Тэрээр өөрийн нүүр номондоо "Ирэх жил 2019 онд Нийслэлчүүд бид бүхэн Замын цагдаагийн уулзварын уулзварын гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголонгийн гүүрний ажлуудаа дуусгах, Сервис центр буюу Инженерийн дэд бүтцийн төвийн ажлаа хүлээн авах, Налайх-Чойрын 20.9 км замын ажлаа эхлүүлэх, дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжлэх, 3 дахь жилдээ үргэлжилж буй орц, гарц, зам чөлөөлөлтийн ажлуудаа үргэлжлүүлж, илүү үр дүн, өгөөжийг бий болгосон БҮТЭЭЛЧ жил байх болноо. Түмэн олныхоо итгэлийн гал, Эвийн тулга, Үнэний туг нь болж ажиллана. Та бүхэн сайхан баярлаарай!" хэмээн мэндчилсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598750
1 эможи

Зочин
2019-01-01 12:24
Баярхүү хэний хүчинд гарсан аа орлогч болсоноо мартчихаад одоо луйварчин хүрэлсүхтэй нийлээд Энхболдийн хүчинд дарга болсоноо мартаад Хүк д үйлчлээд гүйгээд байна албан тушаалийн төлөө хүн алхад ч бэлэн нөхөд Хүк цуглуулсан байна ард түмэн та нар Хүк ямар муу хүн болохийг хэд сарын дараа ойлгоно амаа барьх болно тэгэхэд та нар бүр ядуур ч хүнд байдалд орнчихсон байна
Зочин
2019-01-01 12:11
За чи болж үз бурхангүй газрын бумба галзуурна гэдэг энэ байх даа нэг муу жүжигчин бүр намын нэрээр галзуурч дарга ч гэх шиг ичиж үхээч чи
keyboard_arrow_up