Улаанбаатар хотын ШИНЭ ДАРГА маргааш тодорхой болно

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргаар хэн ажиллах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа ч уг албан тушаалтныг томилох хуулийн хугацаа БААСАН гарагаар дуусгавар болж байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямбаас тодруулахад “Маргааш болох нийслэлийн ИТХ-ын хурлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ оруулж ирнэ. Энэ асуудлыг маргаашийн хурлаараа хэлэлцээд нөгөөдөр буюу Баасан гарагт болох чуулганаараа томилно” гэлээ. Улаанбаатар хотын захирагчийг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ИТХ-д ирүүлж, энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх байсан ч С.Батболд өөрөө хүсэлт гаргаснаар арванхоёрдугаар сарын 10-нд чөлөөлөгдсөн билээ. Одоогоор түүний ажлыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм. 

Тэгвэл хэн Улаанбаатар хотыг удирдах нь удахгүй тодорхой болох нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598640
0 эможи

keyboard_arrow_up