НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЯАРМАГ РУУ ШИЛЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

2018 оны 7 сарын 09

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд  “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.

Энэ удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн  “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Монгол Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” гэсэн бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Үүний нэг нь Улаанбаатар хотын доторх төр захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилготой “Шинэ яармаг” хотын төв юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598298
0 эможи

keyboard_arrow_up