Сууц Өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн шилдгүүдээ тодрууллаа

2018 оны 10 сарын 19

Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ жил тохиож байна. Өнөөдөр Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн хамт олон Нийтийн аж ахуйн 87 жилийн ойн баярын хурлаа хийж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ тодрууллаа.

Баярын хурлын нээлтийн ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун нээж хүрэлцэн ирсэн хүндэт зочдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр, Монгол Улсад Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 87 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы мэндчилгээг уламжилж, цаашид СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Нийслэлийн ИТХ анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн Сууц Өмчлөгчдийн холбоод дунд үйл ажиллагаа нь жигд сайн ажиллаж байгаа газрууд бий ч, иргэдийн шүүмжлэлийг хүлээсэн газрууд цөөнгүй байгааг дурьдаад туршлагатай сайн ажиллаж байгаа газруудын туршлага үйл ажиллагаанаас авч хэрэгжүүлэхийг хүслээ.

Үүний дараа салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчин албан хаагчдад болон Шилдэг Сууц Өмчлөгчдийн Холбоодуудад шагнал гардууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598255
0 эможи

keyboard_arrow_up