Европын Элчин сайд нартай Улаанбаатарын хөгжлийн талаар санал солилцов

2018 оны 12 сарын 04

Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр уулзаж, тэдэнд Нийслэлийн  тухай ерөнхий мэдээллийг хүргэж, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар  санал солилцлоо.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны улсын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд  хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, худалдаа, эдийн засаг, нийгэм соёл боловсролын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эдгээр улс орнуудын туршлагыг судлах, Европын улс орнуудад боловсон хүчнийг сургах зэрэг асуудлаас гадна Нийслэл хотын хөгжлийн бодлогыг зөв зүйтэй явуулахын тулд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, нийслэлийн төр засгийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд Европын улс орнуудаас дэмжлэг туслалцаа үзүүлэх  боломж, мөн хот төлөвлөлт судалгааны институтыг байгуулахад Европын холбооны улсуудын туршлагаас судлах шаардлагатай байгааг дурьдлаа.

Уулзалтын үеэр НИТХ-ын даргаас Элчин сайдуудтай хийсэн уулзалт арга хэмжээний талаар тодруулга авлаа. Тэрбээр "Өнөөдөр Европын холбооны улс  орнуудын Элчин сайдуудттай уулзаж байна. Нийслэл хотын өмнө тулгамдсан асуудлын талаарх ерөнхий мэдээллийг өгч, хамтран ажиллах боломжоо ярилцлаа. Эдгээр улс орнуудтай олон чиглэлд  хамтран ажиллах  олон боломж бий. Ганцхан жишээг дурьдахад Улаанбаатар хот Франц улсын нийслэл Парис хоттой Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг өнгөрсөн 10 сард миний бие Франц улсад айлчлах үеэрээ ярилцсан. Энэ ажлыг Франц Улсын элчин сайдаар дамжуулан  ажил хэрэг болгохоор  төлөвлөж байна. Манай улсын хувьд нийтийн тээврийн шинэ систем  болох Кабел кар буюу Дүүжин тээврийн системийг Нийслэлд  нэвтрүүлэх төслийг Франц Улсын сангийн яам 55 сая еврогоор санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байгаа. Парис - Улаанбаатар хот хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Мөн бид Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.

 

Уулзалтын үеэр тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Европын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Траян Христеа мэдээлэл өглөө. Тэрбээр "юуны өмнө Монгол улс- Европын Холбооны Улс хооронд арав дах жилдээ болж байгаа уулзалт гэдгийг онцлон хэлье. Энэхүү уулзалтаар Монгол улсад итгэмжлэгдсэн сууж байгаа суурин төдийгүй өөр улсад сууж байгаа элчин сайдууд бүгд цуглаад Монгол улсын өмнө ямар асуудал тулгамдаж байгааг сонсож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцдог. Энэ төрлийн уулзалтыг хийхийн ач холбогдол нь Европын 27 улсын туршлагыг нэг дор сонсож, санал солилцох боломж олдож байгаа явдал юм. Улс болгоны хотуудад тулгарч байсан бэрхшээлүүдийг хот бүр өөр өөрсдийн туршлагаар шийдвэрлэсэн байдаг. Уулзалтаар дамжуулаад туршлага солилцохын зэрэгцээ хот хоорондын харилцааг шинэ шатанд гаргах боломжтой гэж харж байна" гэлээ.

Уулзалтад Европын Холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Нидерландын Хаант Улс зэрэг 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, мөн Европын Холбооны бусад орнуудын Элчин сайдын яамны төлөөлөл оролцлоо. Энд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгальмаа нар байлцав.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598235
0 эможи

keyboard_arrow_up