Шатар сонирхогчдын нийслэлийн аваргыг шалгарууллаа

2018 оны 12 сарын 12

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээний анхан шат буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ. Хагас шигээ буюу "Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын ивээл дор "Оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө" уриатайгаар нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэмцээний нээлтийн үеэр "Шатар тоглох нь тархины дасгал болж, оюуныг хөгжүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Та бүхнийг оюуны спортоор идэвхтэй хичээллэж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлж байгаад талархаж байна. Та бүхэндээ амжилт хүсье" гэсэн юм.

Тус тэмцээнд 78 тамирчин оролцож, швейцар системээр найман өрөг, талдаа нэг цагийн хяналттай тоглож, өрсөлдсөн юм. Тэмцээнээс 18 эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин ирэх оны нэгдүгээр сард болох "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-д  оролцох эрх авлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598229
0 эможи

keyboard_arrow_up