“ОЮУНЫ ЭРИН” цогцолбор сургууль шинээр ашиглалтанд орлоо

2018 оны 12 сарын 11

Нийслэлийн Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр 320 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургуулийн барилгыг хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулж, нээлээ.
Энэхүү сургуулийг нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/703 тоот захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуультай нэгтгэн “Оюуны эрин” цогцолбор сургууль болгон өргөжүүлж, 104 багш, ажилтан, албан хаагчтай, 1056 суралцагчидтайгаар үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Багануур дүүргийн 125 дугаар сургууль нь 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж 64 багш, ажилтан, 640 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаагаа эхэлж байсан. 
Цогцолбор сургуулийн барилгын ажлыг хоёр тэрбум 764.8 сая төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Мөнхийн үргэлжлэл” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг даргын орлогч дарга Т.Отгонбаяр, дүүргийн Иргэдийн Хурлын дарга С.Даваасүрэн болон дүүргийн сургуулийн захирлууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь Багануур дүүргийн боловсролын хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтын нэг боллоо гэдгийн дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цохон тэмдэглэлээ.
Цогцолбор сургуулийн захирал Г.Бат-Эрдэнэ “Шинэ сургууль маань үеийн үед бяцхан шавь нарынхаа ирээдүйг чиглүүлэгч, эрдмийн өргөө болон цэцэглэн хөгжих болтугай. “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг чанартай хэрэгжүүлэхийн тулд бидний хамт олон итгэл зүтгэл, сэтгэлээрээ нэгдэн ажиллах болно” гэж онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598053
0 эможи

keyboard_arrow_up