Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 98 иргэнд газар өмчлүүлжээ

2018 оны 11 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/1013 дугаар захирамжаар 98 иргэнд 5.4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн гурав, Баянзүрх дүүргийн 21 иргэнд, Сүхбаатар дүүргийн 12 иргэнд, Чингэлтэй дүүргийн 28 иргэнд, Хан-Уул дүүргийн 18 иргэнд, Налайх дүүргийн 11 иргэнд, Багануур дүүргийн таван иргэнд тус тус газар өмчлүүлсэн байна.

Түүнчлэн өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 126 иргэний газар өмчлөх эрхийг дахин нээж өгчээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597639
0 эможи

keyboard_arrow_up