Нийслэлийн нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байна. Уг аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон юм.
Тэгвэл одоогоор МУБИС, МУИС, Төв шуудан, Драмын театр, Боловсролын Их Сургуулиудын гадна фасадыг гэрэлтүүлээд байна. Цаашид Спортын төв ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Гандантэгчэнлин хийд, Соёмбо хөшөө, Тусгаар тогтнолын хөшөө, Эвтэй дөрвөн амьтан, Гандантэгчэнлин хийд, МУИС-ийн 4-р байр, Хөрөнгийн бирж, Соёмбот хөшөө, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Б.Ренчин, Ж.Лхагвасүрэн жанжин, Марко Поло, Д.Нацагдорж, С.Зориг, Ж.Батмөнх нарын хөшөө дурсгалуудыг гэрэлтүүлэх аж.