НИТХ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

2018 оны 11 сарын 23

Нийслэлийн ИТХ ээлжит XIX хуралдаан эхэллээ Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр 08.30 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүй тул эхлээгүй байсан юм. Тэгвэл 16:25 минутанд НИТХ-ын хурал 45-аас 43 хүний ирцтэйгээр эхэлсэн юм.  

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл: 

"Ерөнхий сайдаас нийслэлийн Засаг даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д анх удаа ирж байна. Ийм улс төрийн үйл ажиллагаа байж болох уу. Энэ бол маш ноцтой зүйл. Хуулийн дагуу явах ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хэм хэмжээг доголдуулсан үйл явдал болох гэж байна. Ерөнхий сайд Нийслэлчүүдийн өөрөө удирдах байгууллагыг ингэж доор үзэж болохгүй. Хүн амын 50 хувь, эдийн засгийн 60-70 хувийг бүрдүүлдэг Монгол улсын гал голомт болсон нийслэлийн асуудлыг ярьж байна. Тийм учраас Ерөнхий сайд өөрөө заавал байх ёстой. Ерөнхий сайд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ яагаад хотын даргыг огцруулах гэж байгаа үндэслэлээ танилцуулах ёстой байсан. НИТХ-ын хурал дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь ирснийг ойлгохгүй байна. " хэмээлээ. 

НИТХ  дахь АН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах асуудалд завсарлага авлаа. Учир нь Хотын даргыг огцруулах санал оруулж ирсэн Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралд ирж асуудлаа танилцуулах ёстой гэж үзжээ. Тиймээс хурлыг 17:30 цаг хүртэл завсарлуулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597507
0 эможи

keyboard_arrow_up