Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

2018 оны 11 сарын 16

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.

2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан.

Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597211
0 эможи

Зочин
2018-11-17 09:53
гадныханыг битгий дуурайж бай л даа: Гадныханд муу юм их бий шүү. бид өөрсдийхөөрөө болоод л ирсэн. уламжлалаа сэргээж түгээ л дээ.
keyboard_arrow_up