НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо

2018 оны 11 сарын 14

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55,824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа.

Arslan.mn

Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1,618 ам метр талбай бүхий гурван давхар эл барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж буй. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын  засвар, ашиглалтыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК хариуцна.

Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар тогтлоо.

НИТХ:

  • Хотын даргын асуудал
  • Нийслэлийн төсөв зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597134
0 эможи

keyboard_arrow_up