БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ: Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх авто замын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 100 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд  үлдсэн 5 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар шинэ гүүрнээс зүүн тийш үргэлжлэх 650 м авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж дуусаж, үргэлжлүүлэн явган хүний замын ажил, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийгдсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596779
1 эможи

keyboard_arrow_up