ШУУРХАЙ: Цас их орох төлөвтэй байгаа тул бэлтгэлээ сайн хангахыг үүрэг болгов

2018 оны 10 сарын 30

Arslan.mn

Цаг агаарын урьдчилсан байдлаар сарын сүүлчээр хүйтний эрч чангарах төлөвтэй байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Хот нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан шуурхай хуралдаан боллоо.

Тус хурлаар үеэр цас орж, хүйтрэхэд зам талбайд цацах давс, бодисын хүрэлцээ хангаллтай байгаа эсэхийг хэлэлцлээ.

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар хотын холбогдох байгууллагууд нийтдээ 1,771.5 тонн давс, 500 гаруй тонн бодис бэлэн нөөцлөөд байгаа ажээ. Үүн дээр нэмээд хотын даргын нөөц хөрөнгөөс 500 тонн давс, 900 тонн бодис худалдан авахаар болсон бөгөөд арваннэгдүгээр сарын 4-н гэхэд 500 тонн давс агуулахад буусан байх бол 900 тонн бодис ОХУ-аас ачигдаж байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан энэ үеэр онцолж байлаа..

Энэ жилийн өвөл ойр ойрхон давтамжтай цас орох төлөвтэй байгааг хэлээд доорх чиглэлүүдээр үүрэг өглөө.

  • Холбогдох бүх албаныхан хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцөө бэлдэх
  • Цас ороод дагтраад халтиргаа гулгаа үүсэхээс өмнө замын зорчих хэсгийн цасыг цэвэрлэж хэвшихэд анхаарах
  • Шугам сүлжээ хүйтнээс шалтгаалан гэмтэхээс сэргийлэхэд ОСНААУГ-ууд анхаарч ажиллах
  • Хөдөлмөр хамгааллын хувцас, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596702
1 эможи

keyboard_arrow_up