Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа

2018 оны 10 сарын 30

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Энэ жилийн тусгай байрт Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар хийгдэж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл шалгарлаа. Уг гүүрэн байгууламжийн хувьд шинэ гүүр нь  4 эгнээ бүхий 250 у/м урт, 20.5 м өргөнтэй, Д-рамп шинэ гүүр нь 276 у/м, 8.5 м өргөнтэй, хуучин гүүр нь 250 у/м, 9 м өргөнтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596677
0 эможи

keyboard_arrow_up