Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсан түүхт өдөр …

2018 оны 10 сарын 29

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Баярын энэ өдрийг тохиолдуулан Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дорждулам нийт албан хаагчид болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид та бүхэндээ зориулан баярын мэндчилгээ дэмшүүллээ.

ТҮҮХТ ХОТЫН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596656
0 эможи

keyboard_arrow_up