Нийслэлийн 379 жилийн ойн аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан боллоо

2018 оны 10 сарын 29

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо. Хүчит бөхийн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол эрс бага балчраасаа хүч бяраа сорин барилдаж, эрхий мэргэнээ үзэж, хурдан морьдоо уралдуулж ирсэн соёлын өв уламжлалтай ард түмэн билээ. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе” гэлээ.

Аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн шинэ залуу арслан Э.Баасанжав найм даван түрүүлж, Төв аймгийн харьяат аймгийн хурц арслан н.Сүхбат үзүүрлэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596594
0 эможи

keyboard_arrow_up