ХБНГУ-ын Бавари муж улсад “Хог хаягдлын менежмэнт”-ийн мэргэжлийн семинар зохион байгуулагдаж байна

2018 оны 10 сарын 24

Холбооны бүгд найрамдах Герман улс нь Европын холбооны орнууд дундаа хог хаягдлын менежментээр тэргүүлэгч бөгөөд Бавари муж улс нь Германы тэргүүлэх муж билээ. Монголын БОАЖЯ нь Германы BFZ мэргэжлийн сургалтын төвтэй хамтран энэхүү мэргэжлийн семинарыг зохион байгуулж байна. Семинарын хүрээнд Бавари мужын Эдийн засгийн хөгжлийн яам, Мюнхэн хотын Хог хаягдлын үйлчилгээний AWM байгууллага, Швейнфурт аймгийн хог хаядал цуглуулах болон хог хаягдлаар бордоо хийх төв, Карлштатын төвлөрсөн хогийн цэг, Швейнфиелд тосгоны хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Биогазын холбоо гэх мэт холбогдох бусад орж туршлага судлах юм.

Энэхүү мэргэжлийн семинарт УБЗАА, УБ хотын ЗДТГ, Төв аймагийн Алтанбулаг сумын ИТХ, Эрүүл мэнд нийгмийн бодплогын хүрээлэн, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Эко Парк ХХК болон хог хаягдлын үйлчилгээний Чингэлтэй ТҮК ХХК, Хан-Уул Агро ОНӨААТҮГ, Баянзүрх НҮГ Гурав ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Улаанбаатар Шинэчлэл ХХК, Сүхбаатар Тохижилт ХХК, Багануур Тохижилт ХХК, Налайх ТҮК ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудаас оролцон туршлага судлаж байна гэж УБЗАА-наас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596412
0 эможи

keyboard_arrow_up