Цэвэрлэх байгууламж, ДЦС-4 болон зарим үйлдвэрт бохирдуулах бодис, хаягдлын тооллого хийж байна

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

БОАЖЯ НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/-тэй хамтран энэ сарын 15-26 ны өдрүүдэд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС-4, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүдийн бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг турших ажлыг эхлүүлээд байна. 

Энэ хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г олон нийтэд таниулах сургалт, семинар өнөөдөр боллоо.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган "Бидний хувьд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох эхний алхмаа хийж байна гэж ойлгож болно.

Европын орнууд, Азийн орнуудаас БНХАУ, Япон зэрэг улсууд уг системийг нэвтрүүлээд явж байгаа сайн туршлага байна. Манай төслийн баг дээр дурдсан сайн туршлагуудыг судалж, бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна.

Олон улсад түгээмэл бохирдуулагч 100 орчим бодисыг тооцож, тэдгээрийг ялгаруулсан тохиолдолд мэдээлэх үүргийг ААН-үүд нь хүлээдэг.

“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгохын ач холбогдолыг таниулах зорилготой сургалтыг НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх ААН-үүдэд зохион байгуулж байна.

ААН-үүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль орчинд үзүүлж буй бүх төрлийн сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тэгэхээр хаягдлын тооллого хийх аргачлалыг өөрийн үйлдвэр дээр турших нь үүргээ биелүүлж буйгаас гадна үндэсний систем бий болоход бэлэн байдлаа хангасан байх давуу талыг олгож байгаа. Энэ утгаараа ААН-үүд төслийг нааштай хүлээн авч, тооллого хийх аргачлалыг туршиж байна" хэмээсэн юм.

Arslan.mn

“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох туршилтын төслийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС-4, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг ААН-үүдээс мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байгаа ажээ. Туршилтын төслийн хүрээнд цугласан мэдээллээ ашиглан цаашид олон улсын хандивлагч байгууллагуудад хандан үндэсний хэмжээний систем бий болгох төсөлд санхүүжилт татах төлөвлөгөөтэй байгааг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган хэлж байлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596406
0 эможи

keyboard_arrow_up