НГА: Монтел орчмыг цэгцэлнэ
2018 оны 10 сарын 23
Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа.
Энэ удаад бидний нэрлэж заншснаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ.
Мэдэгдэлд:
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, "Монголын цахилгаан Холбоо" ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган зам гаргах талаар хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байгааг дурдаад зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авахыг дурдсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн газрын алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
596365
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс