БГД-т нэг сургууль, гурван цэцэрлэг барих газрыг чөлөөллөө
2018 оны 10 сарын 18
Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт гурван цэцэрлэг, энг сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийжээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил 96 хувьтай байгаа юм байна.Тухайлбал,
- БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
- БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
- БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
- БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар
Эх сурвалж: НГА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
596169
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс