ӨНӨӨДӨР: Үер, усны нөхцөл байдлын талаар ОБЕГ мэдээлэл хийнэ

2018 оны 7 сарын 18

Arslan.mn

Архивын ерөнхий газарт

09:30 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нарын зөвлөлгөөнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нээж, оролцоно. Энэ сарын 18-20-нд зохион байгуулагдах тус зөвлөлгөөнөөр төрийн хууль тогтоомжийн биелэлт, өнөөгийн байдал, архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн актын шинэчлэл болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.

Үндэсний статистикийн хороонд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээллийг танилцуулна.

Онцгой байдлын ерөнхий газарт

11:30 цагт Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ үеэр үерийн нөхцөл байдал, Баян-Өлгий аймагт болсон үерийн талаар мэдээлэл өгнө.

Төрийн ордонд

12:00 цагт "Чингис хаан" хамтлаг Ерөнхий сайдтай уулзана.

14:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" хамтлагт шагнал гардуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59614
0 эможи

keyboard_arrow_up