Явган хүний замыг чөлөөлж байна
2018 оны 10 сарын 15
Нийслэлийн газрын албанаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвөөс Нарны зам руу холбосон авто зам дагуух явган хүний замыг чөлөөлөх ажил хийгдэж байна.
Явган хүний замыг хааж барьсан 6 хашааг өнгөрсөн амралтын өдрүүдэд буулгаж газрыг чөлөөлжээ. Ингэснээр тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдэж, явган хүн зорчих бүрэн боломжтой болж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
596003
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс