Төв аймагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2018 оны 10 сарын 10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Төвийн бүсэд зэрэгцэн орших Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ.

Энэхүү санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндаваа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн  хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглалын чиглэлээр болон нутийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Төрийн албан хаагчдыг сургах, харилцан туршлага судлуулах зэрэгт чиглэн ажиллах юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595799
0 эможи

keyboard_arrow_up