Нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ

2018 оны 10 сарын 10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний онцлох үзлэг бол үений болон булчингийн ясны эхо. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирсэн байна. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн 600 орчим хүн үзүүлэхээр бүртгүүлээд байна” хэмээв гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595798
0 эможи

keyboard_arrow_up