Хайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх авто замын ажил үргэлжилж байна

2018 оны 10 сарын 09

Arslan.mn

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг болох СБД-ийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна.

Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгдэж, үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцсөн байна.

Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дууссан бөгөөд цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Тус авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 1м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байх бөгөөд хотын төвийг тойрсон гол гудамж зам байх ба ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх ач холбогдолтой юм.

Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: НАЗХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595770
0 эможи

keyboard_arrow_up