ФОТО: Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан байна.

Одоогийн байдлаар:

  • Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.
  • Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.
  • Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.
  • Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлсэн.
  • Түрүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: НАЗХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595720
0 эможи

keyboard_arrow_up