Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна

2018 оны 10 сарын 01

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 75, 9-р тулгуурын 1-р суурийн өрөмдлөгийн ажил хийгдэж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт суурь, нийт 83 шон суурийн цутгалт хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 25, 37 баганан тулгуур хийхээс 25 багана, үндсэн гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан, 1 нь арматурчлал хийгдэж байна.

 

Олимпын гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелын блокийн худаг 5 хүртэлх сувагчлалын буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн. Нарны замын урд байрлах цахилгааны худаг 6-гийн ул бетон, шалны бетон цутгалтын ажил болон худгийн хананы арматур, хэв хашмалын ажил хийгдэж байна. Таван богд ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын хамгаалалтын хашаа болон шугамын газар шорооны ажил хийгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595437
0 эможи

keyboard_arrow_up