Байгууллагуудын халаалтыг ирэх даваа гарагт өгнө

2018 оны 9 сарын 29

Arslan.mn

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай тушаалыг өнгөрсөн 8 дугаар сард гаргасан.

Тус тушаалд:

Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотууд, дүүргүүдийн төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр, бусад аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоосугай" гэжээ.

Орон сууцны халаалтыг энэ сарын 15-ны өдрөөс холбосон бөгөөд ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 1-нд аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг өгөх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595349
0 эможи

keyboard_arrow_up