ЖАГСААЛТ: 27 байршлын газрыг дуудлагаар худалдана
Хотын даргын “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан газрын дуудлага худалдаа зарлажээ.
Дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхарт өнөөдөр 10:00 цагт нээлттэй явагдана.
Оролцогчдын хүсэлтийг энэ сарын 26-наас авч эхэлсэн бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах юм байна.
Харин хүсэлт авах хугацааг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах аж.
Дуудлага худалдаагаар зарагдах газрын жагсаалт:
д/д |
Газрын байршил |
Зориулалт |
Хэмжээ /га/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
---|---|---|---|---|
1 |
Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд |
Амины сууцны хороолол |
3.46 |
383,302,687 |
2 |
Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд |
Амралт, аялал жуулчлал |
3.32 |
146,880,000 |
3 |
Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд |
Үйлчилгээ |
5.0 |
784,453,500 |
4 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд |
Амины сууцны хотхон |
2.23 |
248,064,901 |
5 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд |
Конторын барилга |
1.14 |
137,573,728 |
6 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу |
Худалдаа, үйлчилгээ |
0.8 |
124,000,000 |
7 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу |
Үйлчилгээ |
1.0 |
158,228,702 |
8 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд |
Худалдаа, үйлчилгээ |
0.83 |
187,736,472 |
9 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд |
Орон сууц |
4.0 |
440,800,000 |
10 |
Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд |
Орон сууц |
4.0 |
440,800,000 |
11 |
Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу |
Аж ахуй, фермер |
3.75 |
252,489,733 |
12 |
Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд |
Аж ахуйн |
8.03 |
354,120,000 |
13 |
Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд |
Аж ахуйн |
3.02 |
133,680,000 |
14 |
Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд |
Хийн түлшээр цэнэглэх станц |
0.105 |
116,300,000 |
15 |
Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 |
Зочид буудал, худалдаа үйлчилгээ |
1.1 |
177,700,000 |
16 |
Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 |
Зочид буудал, худалдаа үйлчилгээ |
1.1 |
177,700,000 |
17 |
Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд |
Хүлэмжийн аж ахуй |
17 |
748,800,000 |
18 |
Сонгинохайрхан 21-р хороо, Нарийнны эх, Хөшигт уулын урд |
Аялал жуулчлал |
5 |
220,800,000 |
19 |
Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт |
ХАА-н үйлдвэрлэл |
7 |
308,800,000 |
20 |
Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд |
Хүлэмжийн аж ахуй |
5 |
220,800,000 |
21 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44,800,000 |
22 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44,800,000 |
23 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44,800,000 |
24 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44,800,000 |
25 |
Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд |
Үйлдвэрлэл |
1.0 |
44,800,000 |
26 |
Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1 |
Үйлдвэрлэл |
5.0 |
220,800,000 |
27 |
Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд |
Худалдаа, үйлчилгээ |
1.0 |
44,800,000 |
Нийт |
87,885 |
6,252,629,723 |
Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:
- Хүсэлт маягтаар гаргана.
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
- Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|