НАЗХГ: Авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр 29 төсөл хэрэгжиж байна

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Нийслэл хотын авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 25 төсөл, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрний төсөл хэрэгжиж байна.

Үүнээс Яармагт баригдаж байгаа гүүр 9, 10 дугаар сард цочир хүйтэрч ажил зогсохгүй бол 11 дүгээр сард ашиглалтад оруулах боломжтой гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлж байна.

Харин Сонсголон, Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүр болон Баянзүрх дүүргийн Туулын гүүрний бүтээн байгуулалтын ажил 40-45 хувьтай явагдаж байгаа ажээ. Гүүрнүүдийн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд хариуцан хийж байна. Төслийн нийт санхүүжилт 132 сая ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра

Харин авто замын ажлын хувьд Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр хүртэлх 3.5 км авто замын өргөтгөл 95 хувьтай явагдаж байгааг онцолж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595320
0 эможи

keyboard_arrow_up