БГД-ийн ХХҮХ-ээс зорилтот бүлгийн 40 өрхөд дэмжлэг үзүүллээ
2018 оны 9 сарын 27
Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс, Чансаа Хан Хөхий Холдинг ХХК-тай хамтран “Өрхийн хөгжил” өдөрлөгийн хүрээнд өрхийн амьжиргааг дэмжих үүднээс дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны зорилтот бүлгийн 40 өрхөд гутал өгч дэмжлэг үзүүллээ.
Энэхүү үйл ажиллагаанд тус дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр болон Чансаа гутлын дэлгүүрийн менежер н.Арсланбаатар нар оролцлоо.
Зорилтот бүлгийн иргэдэд өвөл, хавар, зуны 150 ширхэг хос гутал олгосон нь тухайн өрхүүдийн нэг удаагийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
595317
3 эможи
B
2018-09-27 21:41
Чансаө хан хөхий холдингийн хамт олонд амжилт хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс