ЗЦА ШУУРХАЙ: ТӨРИЙН ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГИЙГ ЗАЛАХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ДАРААХ ЗАМУУД ХААГДАНА
2018 оны 7 сарын 11
Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залах ёслолын ажиллагаа өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Энэ үеэр Сүхбаатарын талбайн зүүн талаас Гадаад хэргийн яамны уулзвар-Шангри Ла төвийн уулзвар-Гэндэнгийн гудамж буюу Хүүхдийн ордон-Энхтайвны гүүр-Сөүл ресторан-Гандийн гудамж, Нарны замыг холбосон шинэ төмөр замын гарам-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлана. Жолооч та бүхэн зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцож, сайхан наадаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
59483
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс