ҮЙЛ ЯВДАЛ: Фэйсбүүкийн төлөөлөл ХХЗХ болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран мэдээлэл хийнэ
БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхимд
09:00 цагаас “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашигла” төслийн нээлтийн нээлтийн үйл ажиллагаа болно.
БОАЖЯ-ны “Хаан” танхимд
09:00 цагаас Энэ сарын 16-нд "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр" болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ.
ШУТИС номын сангийн 6 давхарт
09:00-13:00 цагийн хооронд Усны салбар дахь "Төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь" уулзалт ярилцлага болно.
Нийслэлийн Боловсролын Газар 605 тоотод
10:00 цагаас "Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь" төслийн нээлт болно.
ХААИС-ийн төв байранд
10:00-17:00 цагийн хооронд ХААИС болон Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор эх орны эрүүл хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа болно.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд
11:00 цагаас Фэйсбүүкийн төлөөлөл, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран цаашид явуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд
12:00 цагаас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ болно. “МОНГОЛЫН БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ-ТЕХНОЛОГИД СУРАЛЦЪЯ” хөтөлбөрийн хүрээнд тус арга хэмжээнд Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра хүрэлцэн ирж автомат мэдрэгчтэй өөрөө явдаг роботын угсрах аргыг заасан бол энэ удаад ширээн дээрх болон шалны энгийн цэвэрлэгээ хийдэг робот хэрхэн угсрахыг заах болно.
Үндэсний мэдээллийн төвд
13:00 цагаас Улс орон даяар багш нар ажил хаяж хүрээгээ улам тэлсээр байхад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажил хаялтад анхаарлаа хандуулахгүй үл тоож гадаадад зугаалж яваа талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д
15:00 цагаас Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээгдсэн “Гэрээ (үлгэрчилсэн загвар)”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч (Эрх зүйн баримт бичиг) гарын авлага”, “Хөрөг найруулал /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийн танилцуулгыг зохион байгуулна. Энэ удаагийн номын нээлт Монгол улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.