Хүй 7 худагт морь барианы газар руу богино эргэлтийн автобус үнэгүй үйлчилнэ
2018 оны 7 сарын 11
Наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,500 төгрөгийн тарифаар үйлчилж байна.
Рейлбусын цагийн хуваарь, зогсоол: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООРХАРАХ БОЛОМЖТОЙ/
“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд явна.
Мөн Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
59474
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс