НХЭГ: МЭРГЭЖЛИЙН БОЛОН ДАВТАН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛНЭ
"Хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх "Мэргэжлийн болон давтан сургалт"-ын бүртгэл 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлнэ.
Мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэлд дараах иргэд хамрагдана.
- Ажилгүй иргэн
- Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
- Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа иргэн
-Орон нутгийн иргэн /өөрийн харьяа аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт тавьж тодорхойлолт гаргуулна
Жич: /Сүүлийн 2 жил хамрагдаж байсан иргэд хамрагдахгүй болно/
Бүртгэлийг долоо хоног бүрийн Даваа болон Лхагва гаригуудад явуулах бөгөөд иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Хуулбарын ард сургалтад хамрагдах хүсэлтээ бичсэн байна/
- Төрийн үйлчилгээний цахим машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт авсан байна.
Дүнжингаравт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв