ЗАМ ЗАСВАР: Аравдугаар хорооллын замыг хаана

2018 оны 9 сарын 08

Arslan.mn

Дулааны шугам өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, Хөх хот рестораны баруун талын туслах замыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 09-ны 08:00 цаг хүртэл хаана.

Мөн дулааны болон бохир усны шугам татах зорилгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 95/1 байрны дундах замыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 10-ны хооронд 08:00 цаг хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594671
0 эможи

keyboard_arrow_up