Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа

2018 оны 9 сарын 03

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн  дагуу Тэс петролиум ХХК-аас найм дугаар сарын 29-30-ны өдрүүдэд дүүргийн дол дугаар хороонд байрлах тус компанийн шатахуун түгээх станц 39 дүгээр салбарын барилга байгууламжийн баруун талд байрлах үерийн далангийн хоолой бөглөрөх, далан усаар дүүрч халих, даланг нурахаас сэргийлж үерийн далангийн хогийг цэвэрлэж, сул шороог зөөж, үерийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж, далангийн шороон ханыг цементлэх ажлыг хийж, далангийн дагуу төмөр хийц бүтээцээр хашаа хаалт хийж гүйцэтгэжээ.

Уг ажлыг хийж гүйцэтгэхэд “Тэс петролиум” ХХК-аас найман хүн ажиллаж,  дөрвөн сая 500 мянган төгрөгийг зарцуулсан байна. Тус үерийн далангийн аюулгүй байдлыг хангуулснаар тухайн орчны гэр хорооллын айл өрх, иргэдийн гэр орон, байшин, барилга үерт өртөх, усанд автах, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэгдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594473
0 эможи

keyboard_arrow_up