Улаанбаатар хотод ЭРЧИМ ХҮЧНИЙ бие даасан ХОТХОН байгуулна

2018 оны 8 сарын 30

Arslan.mn

Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. 

Тус ёслолын ажиллагаанд БНСУ-ын Гёнсан бүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин БНСУ-ын эрчим хүчний агентлаг, Дэгү кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чун, төслийг Солонгос талаас хэрэгжүүлэх компаний төлөөлөл Сэхан энержи компаний захирал Квон Чн Ху Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, төслийг Монголын талаас хэрэгжүүлэх Mongolian Solar energy компаний захирал Ч.Алтангэрэл, нар болон бусад албаныхан оролцсон юм.

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү  “Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдаж буй асуудлын нэг нь яах аргагүй эрчим хүчний асуудал. Эрчим хүчийг хэмнэж, үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой. Иймээс бид Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг эхлүүлсэн бөгөөд БНСУ-аас төлөөлж ирсэн та бүхэнд болон Солонгос талаас төслийг хэрэгжүүлэх Сэхан энержи компаний хамт олонд талархал илэрхийлье. ” хэмээлээ.

Arslan.mn

Цаашид нийслэлд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нийт өрхийг бодит судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж нар, салхины эрчим хүчээр хангах,

-Нарны илчээр ус, агаар халаах арга технологи, тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн халаалт, хэрэглээний халуун ус болон бусад зориулалтаар өргөн ашиглах;

-Газрын гүний дулааныг ашиглах нөөц ихтэй газруудыг сонгон судалж, хот суурин газрын эрчим хүчний хангамжид ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;

-Ус төрөгч, түлшний элемент зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг судлан нэвтрүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байгаа юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594385
0 эможи

keyboard_arrow_up