НГА: Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

2018 оны 8 сарын 30

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбайн ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байсныг газрын эрхийг хүчингүй болгосон. Үүний дагуу дүүргийн Газрын албанаас тухайн хэсгийг хашааг буулгаж, газрыг албадан чөлөөллөө.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хуурай мухар зуслан болон Хандгайтын богинод бусдын орц, гарц хааж барьсан төмөр хашааг албадан буулгаж, гарцыг нээсэн байна.

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэх явцад нөхөх олговортой чөлөөлөгдсөн байршилд дахин хашаа барьсан байсныг албадан чөлөөллөө.

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гоодойн зусланд дур мэдэн 0,4 га гаруй талбайг хашсан байсныг дүүргийн Газрын албанаас буулгаж, газар чөлөөллөө.

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/163 дугаар захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Газрын алба 19-р хорооны Майхан толгойн зусланд зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан байршлуудад албадан чөлөөлөх арга хэмжээ авсан байна.

Arslan.mn

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594376
0 эможи

keyboard_arrow_up