ӨНӨӨДӨР: АТГ-аас мэдээлэл хийнэ
Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Ричмон авто угаалгын замын урд GER CAMP-д
11:00 цагаас Улаанбаатар Централ Ротари Клуб, Чингэлтэй Дүүргийн Улаан Загалмайн хороо, Италиийн Монтера байгууллагын хамтарсан "Өрх бүрт гэр" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.
ШӨХТГ-т
11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
БСШУСЯ-ны 401 тоот
11:00 цагт БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийнэ. Хуралд салбарын сайд, бүх газрын дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөс гадна олон нийт, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна.
АТГ-ын Олон нийтийн төвд
11:00 цагт АТГ сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр зарлаж байна.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт “Их дээд сургуулийн сургалтын төлбөрийг бууруулах боломжгүй” гэсэн хариу мэдэгдлийг эсэргүүцэж оюутны бүх байгууллагууд нэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хэрэгжиж буй “60 тэрбум”-ын асуудлыг эсэргүүцэж багш ажилчид, эрдэмтэн докторууд, Монголын багш нарын ҮЭХ хамтран мэдээлэл хийнэ.
Сонсголонгийн 4-р цахилгаан станцын уулзварын хажууд
14:00 цагт Монгол машин үйлдвэр МОН-30 цахилгаан автобус угсарч буйтай холбогдуулан Үйлдвэрийн дарга н.Гэрэлчулуун, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Жаргалсайхан нар мэдээлэл, танилцуулга хийнэ.