ФОТО: Монгол, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хурал эхэллээ
Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан Улаанбаатар хотноо Шангрилла зочид буудалд эхэлж байна. БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос зохион байгуулсан хуралдааны эхнийх нь Хөх хотод, хоёр дахь нь ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотод болж байсан юм.
БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Луо Шуган, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пин тэргүүтэй хил орчмын мужийн захирагч нар, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна.
ОХУ-ыг төлөөлж Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагийн дарга О.П. Сафонов тэргүүтэй яам, орчмын мужийн захирагч нар, тур операторуудын төлөөлөгчид ороцно. Хурал өнөөдөр 09.00-12.00 цагийн хооронд Шангри-Ла зочид буудалд болох юм.
Харин маргааш 13.50-16.30 хүртэл Шангри-Ла зочид буудалд гурван улсын төлөөлөгч хил дамнасан аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнууд өөрсдийн орны туршлагаас хуваалцаж, илтгэл тавих юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|