Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүрэгт ажиллалаа
Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, дүүргийн төсвийн сахилга хариуцлагыг сайжруулан, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор дүүрэг хариуцан ажиллах албан тушаалтнуудыг томилсон. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сүхбаатар дүүргийг хариуцан ажиллах бөгөөд өнөөдөр тус дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр
- Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт,
- Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тухайн жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт,
- Агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсийг хязгаарлахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Манай хороо – Миний гудамж аян, Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд зохион байгуулж буй ажлууд
- Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт
- Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслийн ажлын явц
- Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний үүргийн биелэлт
- Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ зэрэг нийт 15 ажлын явцыг шалгасан юм.
Сүхбаатар дүүргийн хувьд ажлын биелэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд сургууль цэцэрлэг, газрын асуудал дээр анхаарал хандуулж туслахыг энэ үеэр хүслээ. Тухайбал нийслэлийн төсвөөр баригдаж буй хоёр сургууль одоогийн байдлаар барилгын ажил зогссон бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөх, бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөх асуудал их гарч байгаа тул үүн дээр мөн туслаж дэмжихийг хүслээ. Мөн тус дүүргийн 18 дугаар хороонд үерийн далан барих асуудлыг ирэх онд шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн зүгээс газар чөлөөлөлтийн ажил болон туслаж дэмжих зүйл дээр дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.