Баянзүрх дүүрэгт байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарчээ

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 6-р  хороонд байрлах  “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09:27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа.

Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил шатаж байжээ.  Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594139
0 эможи

keyboard_arrow_up