ҮЙЛ ЯВДАЛ: Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг нээнэ
10:00 цагт
НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үeийн асуудлаар хуралдана. Хүүхдийн аюулгүй орчны талаар холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч хариуцлага тооцох асуудлаар хуралдах юм. НЗДТГ-ын А танхимд
11:00 цагт
Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд Баяр наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт
Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг нэвтрүүлнэ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолборт Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
13:00 цагт
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТАЛААР мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр "Хуульчдын танхим"-д болно.
14:00 цагт
Сүхбаатарын талбайд "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт болно.
15:00 цагт
Үндэсний их баяр наадмын “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт МҮЭСТО-нд болно.