ЗЦГ-ын ойролцоох гүүрэн гарцын шугам сүлжээний ажил 80 хувьтай байна
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэж буй дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугам сүлжээний шилжүүлгийн ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ хүрээнд үндсэн гүүр, дунд голын 66 у/м гүүр болон А, C рампын тулгуур болон тулц хананы нөлөөнд өртөж буй Ф125-800 мм-ийн голчтой 353.3 м дулааны шугам, 720.4 м цэвэр усны шугам, Ф300-700 мм-ийн голчтой 139.2 м ариутгах татуургын шугам хоолойг шилжүүлэх болон хүчитгэх, өргөтгөх ажлууд хийгдэж байна.
Үүнээс дулааны төв магистраль шугамын холболт дуусч, салбар шугам холбох ажил хийж байна.
Цахилгааны 33 м өндөртэй анкер бүхий 35 КВ агаарын шугамын шилжүүлэг хийгдсэн. Нийт 19800 м кабелийн шугам шилжүүлсэн. Олимпын гудамжинд 250 м, Их Монгол гудамжинд 1000 м цахилгааны шугам сүлжээний ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 1-6 дахь худаг хүртэлх кабелын сувагчлал бетон цутгалтын ажил хийгдэж байна. Мөн 19350 м холбооны шугам шилжүүлгийн ажил хийгдэхээс 18000 м хийгджээ.
Үндсэн гүүрийн хувьд 96 өрөмдмөл шон сууриас 81 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 17, 42 баганан тулгуур хийхээс 15 багана хийгдсэн. Хуваарилах хавтангийн 19ш ул бетон цутгасан. 2ш хуваарилах хавтангийн арматур угсарч байна. 2ш ул бетон авахад бэлтгэсэн байна. 1 баганын арматур угсарсан. 10 дугаар тулгуурын баганын холбоосны бетон цутгалт авсан.
Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар