Наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудаар борлуулж байна

2018 оны 7 сарын 07

наадам зурган илэрцүүд

 Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Мишээл", "Дүнжингарав", "Оргил" болон "Драгон" салбараар борлуулж байна.

Мөн жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал, жуулалын газрын байранд борлуулж байгаа бөгөөд суудлын зэрэглэлээс хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Өмнө жилүүдэд наадмын нээлтийн тасалбарыг ихэвчлэн нэг цэгт борлуулдаг байсан. Энэ нь иргэд тасалбар борлуулах цэгийн гадна хонох, урт дараалал үүсгэх улмаар гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болдог байсан юм. Харин энэ жил дөрвөн цэгээр  борлуулснаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59389
0 эможи

keyboard_arrow_up