ӨНӨӨДӨР: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно
10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
11.00 цагт Спортын төв ордны IV давхарт ӨМӨЗО-ны Ордос аймагт болох “Олон улсын хүүхдийн спортын VIII наадам”-ын ажлын хэсэг хуралдана.
11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос “Зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлжит VIII чуулган”-ы талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Rail Berlin Representative office”-оос Төмөр замын ачааны болон машинистын чиглэлээр сурах сонирхолтой Монгол залуусыг дадлагажуулах талаар мэдээлэл хийнэ.