Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018 оны 8 сарын 14
Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч, иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ.
Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593797
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс